Шаргал намрын өдөр 9сарын 1
Шамбал шиг цэцгэнд булхадаг миний дунд сургууль
Шат довжооноос нь балчир насны инээд цангинаж
Шаналт хайрын аа-г заадаг миний анхны их сургууль
Зүггүй хонхоор гэр хийсэн 10 жил минь энд бий
Зүйрмэглэж хичээлдээ хоцорсон анхны гэмшил бий
Дэлгээтэй газрын зураг шиг манай эх орон
Дэвж байгаа шувуу гэж харсан анхны минь сэтгэл бий
Ц.Хулан